Онлайн дэлгүүртээ QPay төлбөр хэрхэн холбох вэ?
OpenShop-ийн дэлгүүр QPay QR болон картын төлбөрийг Wire төлбөрийн оператороор дамжуулан хүлээн авна. Консолын Төлбөр хэсэгт дэлгүүрийнхээ мэдээллийг илгээж зөвшөөрөл авсны дараа операторын гэрээнд цахимаар гарын үсэг зурж, орлого орох банкны дансаа холбоно. Худалдан авагчийн төлсөн мөнгө OpenShop-оор дамжилгүй шууд таны дансанд орно.
Худалдан авагч QPay-ээр хэрхэн төлдөг вэ?
Худалдан авагч барааг сагсалж, утас, хаягаа оруулаад төлбөрийн хэрэгслээ сонгоно. QPay сонговол QR код гарч, аль ч банкны аппаар уншуулж төлнө, утсаар орсон бол банкны аппаараа шууд төлж болно. Төлбөр сервер талд шалгагдсаны дараа л захиалга Төлөгдсөн болж, танд имэйл, iOS апп суулгасан бол мэдэгдэл очно.
QPay холбоход юу хэрэгтэй вэ?
Дэлгүүрийн эзэн ДАН-аар баталгаажсан байх, дэлгүүрийн мэдээллээ илгээж зөвшөөрөл авах, операторын гэрээнд цахимаар гарын үсэг зурах, орлого хүлээн авах банкны данс хэрэгтэй. Гэрээ төлбөрийн хэрэгсэл бүрд тусдаа байгуулагдана. Гарын үсэг зурагч нь ДАН-аар баталгаажсан хүн тул өөр хүний нэрээр гэрээ байгуулагдахгүй.
- Дансны дугаарыг IBAN-гүйгээр, зөвхөн дансны дугаараар оруулна. MN-ээр эхэлсэн урт дугаар биш.
- Эзэмшигчийн нэрийг кириллээр бичнэ.
- Тохиргоог дэлгүүрийн эзэн эсвэл админ хийнэ, ажилтан эрхээр хийх боломжгүй.
QPay болон картын төлбөрийг алхам алхмаар хэрхэн холбох вэ?
Төлбөрийн тохиргоо бүхэлдээ дэлгүүрийн консолын Төлбөр хэсэгт хийгдэнэ. Хүсэлт илгээх, зөвшөөрөл авах, гэрээнд гарын үсэг зурах, данс холбох гэсэн дарааллаар явна. Зөвшөөрөл гартал хянах хугацаа шаардагдах тул дэлгүүрээ нээсэн өдрөө хүсэлтээ илгээж, хүлээх хооронд бараа, дизайнаа бэлдээрэй. Холбосны дараа заавал нэг удаа туршиж төлөөрэй.
- Консолын цэсний Төлбөр хэсгийг нээнэ.
- QPay болон картаар хэсгийн Нэмэх товчоор дэлгүүрийн мэдээллээ илгээнэ.
- Зөвшөөрөл гармагц операторын гэрээг уншиж цахимаар гарын үсэг зурна.
- Банкаа сонгож орлого хүлээн авах дансаа холбоно.
- Дэлгүүрээсээ бага дүнгээр нэг бодит төлбөр хийж, мөнгө дансанд тань орж буйг шалгана.
QPay-ээс гадна ямар төлбөрийн хэрэгсэл холбож болох вэ?
Банкны карт, хэсэгчлэн төлөх StorePay ба Pocket Zero, хэтэвч Toki ба MonPay-г холбож болно. Хэтэвч, хэсэгчлэн төлөх хэрэгслийг оператор бүртэй байгуулсан өөрийн гэрээгээр холбож, түлхүүрээ консолд нэг удаа оруулна. Оператор бүрийн дүнгийн хязгаараас гарсан захиалгад тухайн хэрэгсэл худалдан авагчид харагдахгүй, бусад нь хэвээр.
Хэтэвч, хэсэгчлэн төлөх хэрэгслийн түлхүүр төлбөрийн оператор руу нэг удаа дамжина. OpenShop түлхүүрийг хадгалахгүй.
Төлбөр хүлээн авах шимтгэл хэд вэ?
OpenShop сарын хураамж авахгүй, борлуулалтаас хувь авахгүй. Төлбөр хүлээн авах нөхцөлийг консол дээрх операторын гэрээ тодорхойлох бөгөөд гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө уншиж харна. Өөрийн гэрээтэй хэтэвч, хэсэгчлэн төлөх хэрэгслийн нөхцөл таны тухайн оператортой байгуулсан гэрээгээр явна. Тиймээс тоо баримтыг гэрээнээсээ шалгана уу.