← Бүх зөвлөгөө

Цаг захиалгыг онлайнаар хэрхэн авах вэ?

Товч хариулт

OpenShop-ийн Цаг захиалга модулиар салон, эмнэлэг, зөвлөгөөний цагийг ба өрөө, гэр, танхимын хоног, өдрийн захиалгыг онлайнаар авна. Худалдан авагч дэлгүүрийн захиалгын хуудаснаас сул цагаа сонгож, таны тогтоосон урьдчилгааг QPay, картаар төлнө. Сонгосон цаг 15 минут түр хадгалагдах тул нэг цагийг хоёр хүн давхар захиалахгүй. Цуцлалтын нөхцөл тань захиалахаас өмнө харагдана.

Ямар төрлийн захиалга авч болох вэ?

Захиалгын нэгж гурван төрөл: цагаар, хоногоор, өдрөөр. Цагаар нь салон, зөвлөгөө, сургалтад тохирох ба үргэлжлэх хугацаа, завсарлага, нэг цагт хэдэн захиалга авахыг тавина. Хоногоор нь өрөө, вилла, гэрт, өдрөөр нь танхимд тохирно. Олон ажилтантай салон, эмнэлэг ажилтан бүрийн хуваарь, үнээр үйлчилгээ санал болгоно.

Цаг захиалгыг алхам алхмаар хэрхэн эхлүүлэх вэ?

Цаг захиалга нь дэлгүүрийн нэг модуль тул эхлээд түүнийг асаана. Дараа нь өрөө, танхим, ганц хүн үзүүлдэг үйлчилгээ бол Нөөц, олон ажилтантай бол Ажилтан, Үйлчилгээ үүсгэнэ. Ажлын цаг, урьдчилгаа, цуцлалтын нөхцөлөө тохируулсны дараа худалдан авагч дэлгүүрийн захиалгын хуудаснаас цагаа сонгож захиална.

  1. Тохиргоо, Үйл ажиллагаа табаас Цаг захиалгыг асаана.
  2. Цаг захиалга, Нөөц хэсэгт Шинэ үйлчилгээ товчоор нэр, төрөл, захиалгын нэгжээ сонгоно.
  3. Онлайн урьдчилгааны хувийг тавина: 100 бол бүтэн төлбөр, 30 бол 30 хувийг онлайнаар, 0 бол онлайн төлбөргүй.
  4. Цуцлалтын нөхцөлөө сонгож, зураг, тайлбар нэмнэ.
  5. Долоо хоногийн хуваарьт гараг бүрийн нээх, хаах цагийг тохируулаад Үүсгэх товчийг дарна.

Урьдчилгаа, цуцлалтыг хэрхэн зохицуулах вэ?

Урьдчилгааг хувиар авч, үлдэгдлийг газар дээр нь эсвэл үлдэгдлийн холбоосоор авна. Цуцлалтын нөхцөл нь таны үйлчлүүлэгчдэд өгч буй амлалт бөгөөд захиалахаас өмнө огноо, цагтайгаа харагдана. OpenShop мөнгө дамжуулдаггүй тул цуцлалтын үед буцаах шилжүүлгийг та өөрийн банк эсвэл аппаар хийж, консолд тэмдэглэнэ. Консол нөхцөлөөс тооцсон дүнг харуулна.

Airbnb, Booking.com-ийн захиалгатай давхцахаас яаж сэргийлэх вэ?

Нөөц бүр iCal холбоостой. Экспорт холбоосыг Airbnb, Booking.com эсвэл Google Calendar-т оруулахад таны захиалгууд тэнд хаалттай өдөр болно. Тэдгээр сайтын холбоосыг импортлоход тэнд захиалагдсан өдрүүд энд 15 минут тутам автоматаар хаагдана. Гадаад сайтууд хэдэн цаг тутам шинэчилдэг тул хоорондын хугацаанд давхцал гарч болзошгүй.

Дэлгүүрээ үнэгүй нээгээрэйСарын хураамж 0₮, борлуулалтаас хувь авахгүй.
Үнэгүй эхлэх →
Асуулт

Нэмэлт асуултууд.

01Цаг захиалгыг үнэгүй авч болох уу?

Болно. Үнэ 0 бол цаг шууд баталгаажна. Үнэтэй бол төлбөр төлөгдмөгц баталгаажна.

02Утсаар ирсэн захиалгыг бүртгэж болох уу?

Болно. Цагийн хуваарийн Хуанли табаас хоосон нүдэн дээр дарж гар захиалга нэмнэ, эсвэл өдрийг хаана.

03Арга хэмжээний тасалбар зарж болох уу?

Болно. Арга хэмжээ модулиар багтаамжтай тасалбар зарж, суудал бүрд QR-тэй баримт имэйлээр илгээнэ.