Асуулт

Түгээмэл асуултууд

Хариултаа олохгүй бол бүртгүүлсний дараа самбараас бидэнд санал хүсэлт илгээнэ.

OpenShop гэж юу вэ?

Монголын онлайн дэлгүүрийн платформ. Бараагаа оруулж загвараа сонгоход таны-дэлгүүр.openshop.mn хаягтай дэлгүүр бэлэн болно.

Үнэхээр үнэгүй юу?

Тийм. Бүртгэл, сарын хураамж байхгүй — дэлгүүр нээх, бараа нэмэх, захиалга авах бүгд үнэгүй.

Мөнгө хэрхэн орж ирэх вэ?

Худалдан авагч QPay эсвэл картаар төлөхөд мөнгө OpenShop-оор дамжилгүй банкнаас таны дансанд шилжинэ.

Эхлэхэд юу хэрэгтэй вэ?

Google хаяг, утасны дугаар, ДАН баталгаажуулалт. Төлбөр хүлээн авахын тулд байгууллагын мэдээллээ илгээж баталгаажуулна.

И-баримт яаж олгогдох вэ?

И-баримтын мэдээллээ тохируулж зөвшөөрөгдсөний дараа төлбөр бүрд баримт автоматаар олгогдож, худалдан авагчид имэйлээр очно.

Хүргэлтийг хэн хийх вэ?

Хүргэлтийг та өөрөө зохицуулна. Хот, хөдөөгийн хүргэлтийн төлбөрөө тохируулж, захиалга бүрийн хаягийг самбараас харна.

OpenShop Hub гэж юу вэ?

OpenShop-ын бүх дэлгүүрийн барааг нэг дор хайдаг зах. Зурагтай, нийтлэгдсэн бараа тань автоматаар гарна; хүсэхгүй бол тохиргооноос унтраана.

Цаг захиалга, тоон бараа зарж болох уу?

Болно. Үйлчилгээний цаг, хоногийн түрээс, файл, лицензийн код, курсийг ердийн бараатай хамт нэг дэлгүүрээс зарна.

Дэлгүүрээ өнөөдөр нээ

Google хаягаараа бүртгүүлээд анхны бараагаа хэдхэн минутад нийтэлнэ. Төлбөр, баримт — бид шийдсэн.