Дэлгүүрээ утаснаасаа удирд. OpenShop Merchant — App Store-д.
OpenShop дээрх дэлгүүрийнхээ захиалга, бараа, тохиргоо, борлуулалтыг утсан дээрээ. Апп үнэгүй, вэб консолтой ижил бүртгэлээр нэвтэрнэ.



Өдөр тутмын ажил нэг гарт.
- 01
Шинэ захиалгын мэдэгдэл
Захиалга төлөгдмөгц утсанд мэдэгдэл ирнэ. Дарахад тэр захиалга шууд нээгдэнэ.
- 02
Захиалгын дэлгэрэнгүй
Бараа, дүн, юугаар төлсөн, хүргэлтийн хаяг. Захиалагч руу нэг товшилтоор залгаж, хаягийг хуулна.
- 03
Илгээсэн ба хүргэсэн
Хүргэлтийн компани, илгээмжийн дугаар оруулахад худалдан авагчид нэг имэйл очно. Хүргэснээ нэг шудралтаар тэмдэглэнэ.
- 04
Самбар ба календарь
Захиалга Хүргэх, Илгээсэн, Хүргэсэн баганад байрлана. Дараагийн алхам руу баталгаажуулж шилжүүлнэ. Календарь өдөр бүрийн борлуулалт, илгээсэн, хүргэсэн захиалгыг харуулна.
- 05
Нэмэлт төлбөр
Төлөгдсөн захиалгад карго зэрэг нэмэлт төлбөр нэхэмжилж, төлбөрийн холбоосоо илгээнэ. Нэмэлт төлбөр бүр өөрийн и-баримттай.
- 06
Харилцагч
Хэрэглэгчдийн жагсаалт сегментээр, хэрэглэгч бүрийн захиалга, төлбөр, оноо зэрэг бүх түүх. Зөвхөн танай багт харагдах тэмдэглэл үлдээнэ.
- 07
Даалгавар
Харилцагч эсвэл захиалга дээр хийх ажлаа хугацаа, хариуцагчтай тэмдэглэнэ. Миний, Бүгд, Хариуцагчгүй, Дууссан жагсаалтаар хянаж, дуусгах, хойшлуулах, дахин нээхийг баталгаажуулж хийнэ. Зөвхөн танай багт харагдана.
- 08
Нэгдсэн хайлт
Нүүр дэлгэцийн хайлтаас харилцагч ба захиалгыг нэг дор олно. Бүх захиалгаас хайх мөрөөр захиалгын жагсаалтаас үргэлжлүүлэн хайна.
- 09
Бараа нэмэх, засах
Нэр, үнэ, үлдэгдэл, зураг, ангилал, брэнд, шошго, хувиар эсвэл дүнгээр хямдрал, урьдчилсан захиалга. Ноорог болгож хадгалах эсвэл дэлгүүрт шууд нийтлэх.
- 10
Өнгө, хэмжээ, хувилбар
Сонголт нэмээд хувилбар бүрийн үнэ, үлдэгдэл, SKU, баркодыг аппаас засна.
- 11
Нөөц / Агуулах
Асаасан дэлгүүрт салбар, агуулах бүрийн үлдэгдэл, хөдөлгөөн. Орлого, зарлага, тооллого бүртгэж, шилжүүлгийг хүлээн авсан эсвэл цуцалсан гэж тэмдэглэнэ.
- 12
Дэлгүүрийн тохиргоо
Тохиргооны явц, лого, холбоо барих, ажлын цаг, хүргэлт ба очиж авах, салбар, худалдааны дүрэм, ангилал, брэнд. Бусад хуудас апп доторх вэб консолоор нээгдэнэ.
- 13
Зарын мөр ба попап цонх
Дэлгүүрийн зарын мөр, попап цонхыг аппаас засаж, асааж, унтраана. Попапын зураг оруулж, зарын мөрийн өнгийг уншигдахуйц хосуудаас сонгоно. Бусад өнгө, англи текстийг вэб консолоос засна.
- 14
Төлбөр ба и-баримт
Төлбөрийн бүртгэлийн төлөв, худалдан авагчид харагдах төлбөрийн хэрэгсэл, гэрээ, данс, и-баримтын хүсэлт ба төлөв.
- 15
Тайлан ба хандалт
Өнөөдөр, өчигдөр, 7 хоног, 1 жил, бүх хугацаа эсвэл сонгосон хугацааны борлуулалт, нэг өдрийн цагийн график, шилдэг бараа. Урт хугацааг сараар харуулна. Дэлгүүрт хэдэн хүн орж, хэд нь худалдан авсан, хаанаас ирснийг харуулна.
- 16
Барааны шинжилгээ
Бараа бүрийн борлуулалт, ABC ангилал, өсөж ба буурч буй бараа, борлуулалтгүй бараа. Бараа дээр дарахад хувилбар бүрийн борлуулалт, чиг хандлага харагдана.
- 17
Купон
Идэвхтэй купон, хэрэглэгдсэн тоо. Шинэ купоныг вэб консолоос үүсгэнэ.
Бодит апп, бодит дэлгэц.









Жижиг ч хэрэгтэй зүйлс.
Өнөөдрийн борлуулалт, хүргэх захиалга, тохиргооны явц аппыг нээлгүйгээр. Control Center-ээс хүргэх захиалга, бараа нэмэх.
Ажилтан өөрийн нэвтрэх нэрээр нэвтэрч, эзний олгосон эрхийн хүрээнд л харж, засна. Төлбөр, гэрээ, данс эзэнд л.
Аппын загвар, цайвар эсвэл бараан өнгийг сонгоно. Текстийн хэмжээ iPhone-ийн тохиргоог дагана.
Ашиглалтын мэдээлэл илгээх, OpenShop-ийн мэдээ авахыг Нууцлал хэсгээс унтраана. Худалдан авагчийн мэдээлэл орохгүй.
Аппыг түгжиж, нээх бүрд баталгаажуулна.
Дэлгүүрийнхээ харагдах байдлыг аппаас солино. Бараа, блок хэвээр үлдэнэ.
Товч мэдээлэл.
- Үнэ
- Үнэгүй
- Төхөөрөмж
- iPhone, iPad · iOS 17 ба түүнээс дээш
- Хувилбар
- 1.7.0 · App Store-д 2026-11-21-нээс
- Хэл
- Монгол, Англи (Англи хэл 1.5 хувилбараас)
- Нэвтрэх
- OpenShop бүртгэл (id.openshop.mn) — вэб консолтой ижил
- Дэлгүүр нээх
- Аппаас эсвэл app.openshop.mn дээр · ДАН баталгаажуулалттай
Бэлтгэгдэж буй зүйлс.
Одоогоор ашиглах боломжгүй, бэлтгэл нь явагдаж байгаа боломжууд. Гармагц энд болон блогт мэдэгдэнэ.
- АппТун удахгүйAndroid апп
iPhone аппын 1.6 хувилбартай ижил боломжтой Android апп Google Play-д гарахаар бэлтгэгдэж байна. Одоогоор Android утсан дээр вэб консолоо хөтчөөр ашиглана.
Түгээмэл асуулт.
01Аппаар шинэ дэлгүүр нээж болох уу?
Болно. Нөхцөл, утас, ДАН баталгаажуулалт, нэр, хаяг, загвар, гэрээ бүгд апп дотор. Аппаас одоогоор хувь хүнээр нээнэ, байгууллага болгохыг дараа нь консолоос. Ажилтны бүртгэлээр дэлгүүр нээхгүй.
02Android хувилбар бий юу?
Одоогоор iPhone ба iPad-д зориулсан. Android утсан дээр вэб консолоо browser-оор ашиглана.
03Ажилтан аппаар нэвтэрч болох уу?
Болно, 1.4.0 хувилбараас. Ажилтан нэвтрэх цонхны Ажилтан табаас өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрнэ. Таб, товч, хуудас нь эзний олгосон эрхээр харагдана. Төлбөрийн бүртгэл, гэрээ, данс, и-баримтын хүсэлтийг эзэн л хийнэ.
04Дэлгүүрийн тохиргоог аппаас хийж болох уу?
Болно. Лого, холбоо барих, ажлын цаг, хүргэлт ба очиж авах, салбар, худалдааны дүрэм, ангилал, брэнд, төлбөр, и-баримт аппад шууд нээгдэнэ. Дизайн, домэйн зэрэг бусад хуудас апп дотор вэб консолоор, ижил нэвтрэлтээр нээгдэнэ.
05Мэдэгдэл ирэхгүй байна.
iPhone-ийн Тохиргоо → Мэдэгдэл → OpenShop Merchant хэсэгт мэдэгдэл асаалттай эсэхийг шалгана уу.
06Апп-аа шинэчилнэ үү гэж гарвал?
Таны суулгасан хувилбар ажиллахаа больсон гэсэн үг. App Store-оос шинэчлэх товчийг дарж шинэ хувилбарыг суулгана. Дэлгүүр, захиалга тань хэвээр үлдэнэ.
07Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Нүүр дэлгэцийн дэлгүүрийн дүрс дээр дарж Бүртгэл устгах мөрөөс хүсэлт илгээнэ. OpenShop шалгаж баталсны дараа бүртгэл устна, тэр хүртэл хүсэлтээ цуцалж болно.