Өөр платформоос OpenShop руу хэрхэн шилжих вэ?
OpenShop руу шилжихэд эхлээд дэлгүүрээ нээж, бараагаа CSV файл эсвэл хуучин сайтын барааны холбоосоор импортолно. Импортолсон бараа ноорог болж орох тул шалгаад нийтэлнэ. Дараа нь төлбөр, и-баримтаа холбож, нэг бодит төлбөрөөр туршина. Өөрийн домэйнаа хамгийн сүүлд OpenShop руу заана, тэр хүртэл хуучин сайт тань ажилласаар байна.
Шилжилтийг ямар дарааллаар хийх вэ?
Худалдан авагч тань аль ч үед худалдан авалт хийж чаддаг байхын тулд хуучин сайтаа эцэст нь л хаана. Шинэ дэлгүүрээ бүрэн бэлдэж, туршсаны дараа домэйноо солиход шилжилт худалдан авагчид бараг мэдэгдэхгүй өнгөрнө. Доорх дараалал docs.openshop.mn/migrate заавартай ижил бөгөөд тэнд алхам бүрийн дэлгэрэнгүй бий.
- OpenShop дээр дэлгүүрээ нээж, ДАН-аар баталгаажуулна.
- Хуучин платформоосоо барааны CSV файлаа татах эсвэл барааны хуудасны холбоосуудаа бэлдэнэ.
- Консолын Бараа хуудсанд Импорт товчийг дарж бараагаа ноорог болгон оруулна.
- Ноорог бараа бүрийн үнэ, хувилбар, зураг, ангиллыг шалгаад нийтэлнэ.
- Төлбөр, и-баримтаа холбож, бага дүнгээр нэг бодит төлбөр хийж туршина.
- Өөрийн домэйнаа OpenShop руу зааж, сошиал хуудас, зарын холбоосоо шинэчилнэ.
Юу шилжих вэ, юу шилжихгүй вэ?
Импорт зөвхөн барааг шилжүүлнэ: нэр, тайлбар, үнэ, хувилбар, зураг, SKU, баркод, брэнд, мөн файлаас ангилал, шошго, үлдэгдэл. Захиалгын түүх, харилцагчийн бүртгэл ба нууц үг, сэтгэгдэл, купон, бэлгийн картын үлдэгдэл, оноо, блог, статистик шилжихгүй. Тэдгээрийг хуучин платформоосоо татаж хадгалж, хэрэгтэйг нь OpenShop дээр шинээр үүсгэнэ.
- Мэдээ авахыг зөвшөөрсөн имэйл захиалагчдаа Маркетинг → Захиалагчид хэсгээс CSV-ээр оруулж болно. Шинэ хаяг бүрт баталгаажуулах имэйл очно.
- OpenShop дээрх сэтгэгдлийг зөвхөн тухайн дэлгүүрээс худалдан авсан хүн үлдээнэ.
Өөрийн домэйн болон хуучин холбоосууд юу болох вэ?
Өөрийн домэйнаа OpenShop руу заасны дараа тэр хаяг шинэ дэлгүүрийг харуулна. Хуучин сайтын барааны хуудасны хаяг OpenShop-ийн хаягийн бүтэцтэй таарахгүй тул тэдгээр нь Хуудас олдсонгүй гэж харагдана, хуучин замыг шинэ рүү чиглүүлэх тохиргоо одоогоор байхгүй. Тиймээс сошиал пост, зар, QR кодын холбоосоо шинэ барааны хуудас руу сольж, Search Console-д шинэ sitemap-аа илгээгээрэй.