Юу зарах вэ

Бараа, үйлчилгээ, мэдлэгээ нэг дэлгүүрээс

Нэг дэлгүүрт хэд хэдэн төрлийг хольж зарна. Төлбөр, баримт бүгдэд нь ижил ажиллана.

Дэлгүүрийн нүүр хуудас
Үндсэн боломжууд

Бараа, цаг захиалга, хоногийн түрээс, тоон бараа, курс, тасалбар.

  1. 01

    Биет бараа

    Өнгө, хэмжээний хувилбар, үлдэгдэл, хямдрал, багц. Хүргэлтийн төлбөрөө өөрөө тохируулна.

  2. 02

    Цаг захиалга

    Салон, зөвлөгөө, сургалтын цагийг давхцалгүй захиалуулна. Урьдчилгааг хувиар авч, цуцлалтын нөхцөлөө урьдчилан харуулна.

  3. 03

    Хоног, өдрөөр түрээс

    Буудал, амралтын газрын өрөөг хоногоор. Хаалттай өдөр, улирлын үнэ, iCal-аар хуанли холбоно.

  4. 04

    Тоон бараа

    Файл, лицензийн кодыг төлбөр төлөгдмөгц худалдан авагчид шууд хүргэнэ.

  5. 05

    Онлайн курс

    Хэсэг, видео хичээлтэй курс зарж, суралцагчийн ахицыг харна.

  6. 06

    Эвентийн тасалбар

    Багтаамжтай тасалбар зарж, суудал бүрд QR-тэй баримт имэйлээр илгээнэ.

Дэлгэрэнгүй

Дэлгүүрээ удирдах

  • Нийтлэхээс өмнө юу дутуу байгааг жагсааж харуулна
  • Ноорог барааг нийтлэхээс өмнө урьдчилан үзнэ
  • Хугацаатай хямдрал өөрөө эхэлж, өөрөө дуусна
  • Цаг захиалгад урьдчилгааны хувийг өөрөө тохируулна (эсвэл урьдчилгаагүй)
  • Хаалттай өдөр, улирлын үнэ, салоны ажилтан тус бүрийн цаг
  • Гадны хуанлиа iCal-аар импорт, экспорт хийнэ
  • Захиалгаа CSV, JSON хэлбэрээр татаж авна
  • Ажилтнаа тусдаа нэвтрэлт, эрхтэйгээр нэмнэ; үйлдэл бүр бүртгэлтэй
  • Утас, Messenger-ээр авсан захиалгаа консолоос үүсгэж, төлбөрийн холбоосыг илгээнэ
  • Захиалгад зөвхөн танай багт харагдах тэмдэглэл үлдээнэ
  • Олон захиалгыг нэг дор хүргэсэн гэж тэмдэглэж, савлах хуудас хэвлэнэ
  • Passkey-ээр нэвтэрч, нэвтэрсэн төхөөрөмжүүдээ харж, тэндээс гарна
Юу ч зарнаБараа, цаг, курс — нэг дэлгүүрт

Биет бараа, цаг захиалга, хоногийн түрээс, файл, лицензийн код, видео курс, эвентийн тасалбар. Нэг сагс, нэг төлбөр.

Цаг захиалгаЦаг, өдөр, хоногоор давхцалгүй

Худалдан авагч өдрөө сонгоод сул цагаа захиална. Урьдчилгааны хувь, цуцлалтын нөхцөлөө өөрөө тогтоож, захиалахаас өмнө харуулна.

Захиалгын самбарХүргэх, илгээсэн, хүргэсэн нэг дор

Захиалга бүр явцаараа баганад байрлана. Картыг чирж эсвэл зөөх цэсээр дараагийн алхам руу шилжүүлнэ. Календарь өдөр бүрийн борлуулалт, илгээсэн, хүргэсэн захиалгыг харуулна.

Нөөц / АгуулахСалбар, агуулах бүрийн үлдэгдэл

Орлого, зарлага, тооллого, байршил хооронд шилжүүлэг бүрийг бүртгэж, хөдөлгөөн бүр түүхэнд үлдэнэ. Шилжүүлэг баталсны дараа л үлдэгдэл хөдөлнө. Хэрэгтэй дэлгүүр Тохиргооноос асаана.