И-баримт

Баримт бичих ажлаа мартаарай

Онлайн борлуулалт бүрд и-баримт олгох үүрэгтэй. OpenShop-д энэ ажил бүрэн автомат — төлбөр ормогц баримт үүсээд худалдан авагч руу явчихна.

Дэлгүүрээ нээх

100%

Төлөгдсөн захиалга бүрд баримт

0 клик

Таны оролцоогүйгээр олгогдоно

B2B

Байгууллагын баримт — ТТД-гээр

Хэрхэн ажилладаг

Төлбөр орлоо — баримт явлаа

Захиалга төлөгдмөгц систем и-баримтыг таны байгууллагын нэр дээр олгож, сугалааны QR-ийн хамт худалдан авагчийн имэйл рүү илгээнэ. Хямдралтай захиалгад ч мөр бүрийн дүн зөв хуваарилагдана.
  • Худалдан авагч РД-гээ оруулбал өөрийн нэр дээр авна
  • Баримт нэг л удаа, зөв дүнгээр олгогдоно
  • Бараа бүрд НӨАТ, барааны код тохируулж болно

Байгууллагад

ТТД оруулаад байгууллагын баримт

Байгууллага худалдан авахдаа ТТД-ээ оруулбал байгууллагын и-баримт олгогдоно — нябо нь нэхэх зүйлгүй. Регистрээр оруулсан ч систем ТТД рүү нь өөрөө хөрвүүлнэ.

Эхлүүлэх

Нэг удаа тохируулаад л орхино

Байгууллагынхаа мэдээллийг самбарт оруулж илгээхэд бид баталгаажуулаад идэвхжүүлнэ. Түүнээс хойш бүх баримт автомат — тохиргоо руу дахин орох шаардлага бараг гарахгүй.
  • Дүүрэг, ангиллын лавлах бэлэн — бичиж оролдох хэрэггүй
  • Барааны баркодоор мэдээлэл автоматаар бөглөгдөнө
  • Алдаатай баримт гарвал бид хамт засна

Баримтын ажлыг бидэнд үлдээгээрэй

Нэг удаагийн тохиргооны дараа борлуулалт бүрийн баримт өөрөө хөтлөгдөнө.

Дэлгүүрээ нээх