Дэлгүүр нээх, бараа нэмэх, захиалга авах — бүгд үнэгүй. Дэлгүүрээ нээх

Хувилбар 2026-09

Хөгжүүлэгчийн нөхцөл

НООРОГ — хуульчийн хянан шалгалт хүлээгдэж байна. Эцсийн текст энэ хувилбарыг орлоно.

1. Хариуцагч

  • Апп бүртгэсэн хэрэглэгч (ДАН-аар баталгаажсан иргэн) аппын үйл ажиллагааг хариуцна.
  • Нэг хөгжүүлэгч дээд тал нь 5 апп бүртгэнэ. OpenShop аппыг шалгаж баталсны дараа л бусад дэлгүүрт суулгагдана.

2. Өгөгдөл боловсруулалт

  • Апп нь мерчантын өгөгдлийг мерчантын нэрийн өмнөөс боловсруулагч бөгөөд зөвхөн мерчантын зөвшөөрсөн зорилгоор ашиглана.
  • Мерчант аппыг салгавал (app.uninstalled) тухайн дэлгүүрийн өгөгдлийг 30 хоногийн дотор устгана.
  • Өгөгдөл хадгалах газар (улс)-аа үнэн зөв мэдүүлнэ; өөрчлөгдвөл дахин шалгуулна.

3. Аюулгүй байдал

  • client_secret болон webhook нууцыг нууцалж хадгална; алдагдсан гэж сэжиглэвэл шууд солино.
  • Өгөгдөл алдагдсан тохиолдолд 72 цагийн дотор OpenShop-т мэдэгдэнэ.

4. Хориглох зүйл

  • OpenShop, банк, төрийн байгууллага эсвэл өөр брэндийг нэр, лого, тайлбараар дуурайхгүй.
  • Мерчантын зөвшөөрөөгүй эрх, өгөгдөл авахыг оролдохгүй.

5. Түдгэлзүүлэх

  • Нөхцөл зөрчсөн, эсвэл мерчант/худалдан авагчид эрсдэл учруулж буй аппыг OpenShop хэдийд ч түдгэлзүүлнэ; түдгэлзмэгц бүх суулгацын хандалт тэр даруй хаагдана.

Апп бүтээх заавар

OAuth, эрх, webhook ба хязгаарууд — Хөгжүүлэгчийн хуудсанд.

Хөгжүүлэгчийн хуудас